<

Германы алдарт vзмэрч Леннарт Вольфийн тухай єгvvлье.
|Тэрээр энэ цаг vеийн хамгийн шилдэг vзмэрчдийн нэгэнд зvй ёсоор
тооцогддог.
Вольф Леннарт маш олон vйлчлvvлэгчтэй, асар их нэр
хvндтэй. Хамгийн гол нь олон нийт, улс орон, тив дэлхийг хамарсан
асуудлаар vзмэрчилсэн мэдээллээ зурагтаар ярих, интернэтэд байрлуулах
замаар нээлттэй байдаг, тэр мэдээллvvд нь хэр vнэн болохыг олон нийт
хянах боломжтой учраас асар их нэр хvнд олсон. Тэрээр зарим чухал vйл
явдлыг хэрхэн угтан харж байсан тухай сонирхуулъя.
Германы
ерєнхий сайд Хельмут Колийн гэргий Ханнелора Коль 2001 оны долдугаар
сарын 5-нд амиа хорлов. Леннарт Вольф энэ тухай аль эрт хэлж байсан
байдаг. "Германы тэргvvлэх улстєрчдийн нэгнийх нь эхнэр vнэн хэрэгтээ
хий vзэгдлийн эрхшээлд амьдарч байна. Тэр маш ихээр євдєж, тэвчишгvй
зовлон туулж байна. Тэр уг нь хатуу чанга зантай хvн боловч амьдралын
баяр баясгаланг амтлахад нь энэ бvхэн саад болж байна. Энэ эмэгтэй хатуу
чанд зорилго тавьж чаддаг хvн учраас єєрєє шийдвэр гаргана" гэж тэрээр
єгvvлсэн байдаг. 2005 оны нэгдvгээр сарын 2-нд Вольф "Энэ зун дэлхийн
хэмжээний поп-шvтээн нэгэнд хvндхэн асуудал тулгарна. Тvvнд муу муухайг
хvсэгчид хийгээгvй vйлийнх нь тєлєє яллах гэж оролдоцгоох болно. Тvvнийг
насанд хvрээгvй хvvхдийг садар самуунд уруу татсан гэж буруутган хvмvvс
хоёр хэсэг болж хуваагдана. Тэрээр буруугvй, энэ хэргийг хийгээгvй
учраас шvvх хурлын танхимаас эрх чєлєєтэй гарах учраас хvн бvр
болгоомжтой байж, дvгнэлт хиих гэж яарах хэрэггvй" гэж мэдэгдэв. Vнэхээр
л Майкл Жексоныг ийм хэрэгт буруутгасан цуу дэгдэж, 2005 оны
зургадугаар сарын 1"-нд шvvх тvvний гэм буруугvйг тогтоосон билээ.
Тvvний алдалгvй хэлсэн улстєрийн бас нэг том асуудал гэвэл "Энэ ондоо
багтан Германы улстєрийн єндєрлєгт эмэгтэй хvн гарч ирж, бvр ерєнхий
сайд болно" гэж 2005 оны дєрєвдvгээр сарын 21-нд олны ємнє ил тод
мэдэгдсэн явдал юм. 2005 оны есдvгээр сарын 18-нд Ангел Маркель
эмэгтэйчvvдээс тvvхэнд анх удаа ХБНГУ-ын канцлер болж чадлаа. Олон улсын
чанартай vйл явдлыг угтан харсан жишээ гэвэл 2001 оны есдvгээр сарын
11-ний vйл явдлыг тэрээр жил гаруйн ємнє хэлж байсан байдаг.
"Атлантикийн цаад бие дэх олон улсын нэгэн тєв барууны ертєнцєд асар их
ач холбогдол бvхий том гай гамшгийн бай болно. Тэнгэр харанхуйлж, бvх
хvн тєрєлхтєнд сvйрлийн гамшгийг мэдрvvлнэ. Ємнєх шигээ зvйл юу ч
vлдэхгvй" гэж 2000 оны наймдугаар сарын 16-нд Леннарт Вольф хэлж байжээ.
Вольф 2008 оны дєрєвдvгээр сард RTL телевизэд бичлэг хийлгэж
байхдаа "Манай ерєнхий сайд байсан хvмvvсийн нэг нь ойрын vед дахин
гэрлэнэ" гэж дурангийн ємнє цочир мэдэгдэл хийжээ. Гэргий Ханнелора нь
нас бараад долоон жил болсон учраас эртний найз эмэгтэй Майк Рихтертэй
дєрєв хоногийн дараа гэрлэх гэж байхад нь ийн хэлснийг Хельмут Коль
дараа нь хэвлэлийнхэнд ярьсан байдаг. Уг нь энэ мэдээллийг хэн ч, гэр
бvл, найз нєхдийн хvрээнд ч мэдэхгvй байсан болохоор vзмэрчийг хэн
нэгнээс сонссоноо vзмэрчилсэн мэтээр дамжуулсан гэж буруутгах аргагvй
юм. Вольфийн vзмэрчлэх авьяас найман настайд нь хамаатных нь нэгэн
эмэгтэй нас барах vеэс илэрсэн гэдэг. Эмэгтэйн цогцос олдсонгvй. Гэтэл
700 км-ийн цаана байсан Вольф хvv цогцос хаа байгаа, ямархуу байдалтай
байгаа, хэрхэн олж болохыг нэгд нэггvй хэлж, тэр бvхэн нь яв цав
таарснаар хvvг ер бусын чадвартайг олж мэджээ. Хvмvvсийн амьдрал ахуйд
тохиолдох хvндрэл аюулын тухай єгvvлсэн бvхэн нь онодогоороо тэрээр
алдартай. 2006 оны наймдугаар сард нэгэн уулзалтан дээр танилцсан
эрэгтэйдээ нохойд хазуулах вий, болгоомжтой бай гэж сануулжээ. Манай
нохой хэзээ ч эзнээ хазахгvй гэж нєгєє эр зєрvvдлэв. Эхнэр нь бvр доог
хийх маягтай болж, хэрвээ нєхєр минь нохойд хазуулчихвал би тан руу
утасдаж хэлнэ ээ гэж амлав. Гэтэл ердєє сарын дараа нєгєє эрэгтэй маань
хєл гараа нохойд сvрхий уруулжээ.
Вольф Леннартын нэг онцлог нь
олон нийттэй амьд холбоотой байж, юу vзэж мэдэрснээ телевизээр ярьж,
интернэтээр цацдаг явдал юм. Вольф одоо юу хэлэх бол гэсэн хvлээлт олны
дунд ямагт байдаг.



Бид сэтгэл мэдрэлийн өвчтөнүүдийн хөтлөсөн тэмдэглэлүүдийг "Галзуу хүний өдрийн тэмдэглэл” гэж тохуурхан нэрлэдэг.
"Хуучин Хүүхэлдэй" бол залуу охин төрсөн өдрөөрөө нэгэн сонин бэлэг авсан тухай аймшгийн түүх юм.
Энэ нь Smith хэмээх эгч дүүсийн унтаж байхдаа алуулсан тухай аймшгийн түүх юм. 





