<

Голландын хэсэг эрдэмтэд хvний
vхлийн дараа амьдрал байдаг тухай онолыг баталсан байна. Хvний бие
махбодь vхсэний дараа оюун ухаан нь бодитой байсаар байдаг болохыг
эдгээр эрдэмтэд олон жилийн судалгаа явуулсны vндсэн дээр баталжээ.
Хvн тєрєлхтєн vхлийн дараах амьдрал байдаг эсэхийг мэдэх гэж удаан
хугацааны турш чармайсаар иржээ. Клиникийн vхэлд єртсєн хvмvvст зvрх
зогсож, амьсгал хураасны дараагаар урт гэрэлтэй хонгил vзэгдэж, тvvний
амьдралдтохиосон юмс vзэгдэл эгшин зуур vзэгдээд сэтгэл тайвширч
жингvйдэлд ордог гэж яригддаг. Америкийн эрдэмтэн судлаач Реймон Муди
vхэл амьдралын хооронд буй энэ зааглалтыг "Vхлийн ирмэг дээрх туршилт"
гэж нэрлэжээ.
Орчин vеийн сэхээн амьдруулах арга, ажиллагааг
єргєн хэрэглэснээр євчтєнийг аварч болдог. Энэ ажиллагаат хєтлєн явуулах
хэлбэрvvд, євчтєнд vзvvлэх нєлєє дэлхий даяар нэг л хэлбэрийн байдаг.
NDE (near death experience) буюу "vхлийн ирмэг дээрх туршилт"-ыг давж
гарсан хvмvvсийн 50 хувь нь єєрийн vхлийг мэдэрч байснаа баталдаг байна.
Буцаж амьдарсан євчтєнvvдийн 31 хувь нь тєгсгєлдєє хурц гэрэлтэй
хонгилоор явж байснаа баталдаг бол 29 хувь нь одод тvгсэн тэнгэр харсан
байдаг байна.
Тэдгээр євчтєнvvдийн аль нь ч тvгшvvр сандрал,
эвгvй байдал бараг мэдрэгдээгvй, харин ч хєнгєрєєд явчих байдал
мэдэрснээ дурсдаг ажээ. Голландын эрдэмтэд доорх сонин явдалтай
тулгарчээ. Эмнэлэгт ком хэлбэрт орсон євчтєн хvргэгдэж ирсэн байна.
Тvvнд зvрхний иллэг, хиймэл амьсгалын аль нь ч тус болсонгvй. Эмч нар
тvvний улаан хоолойд нь гуурс суулгаж тvvгээрээ хиймэл амьсгал
явуулахаар шийдэж, тvvний амны хєндийгєєс хиймэл шvдийг нь авах хэрэгтэй
болжээ.
Цаг хагасын дараагаар євчтєний зvрх цохилж, амьсгал нь
хэвийн болсон байна.'Vvнээс долоо хоногийн дараа євчтєн
ухаан орж
сэргээд эмч нараас хиймэл шvдээ эргvvлж єгєхийг хvссэн байна. Тvvнийг
сэхээн амьдруулахаар тэвдэж байсан эмч нар хиймэл шvдийг нь хаана
тавьснаа огт санахгvй байжээ. Гэтэл євчтєн єєрийнхєє шvдийг хэн авч,
хаана хэрхэн тавьсныг нэг бvрчлэн тодорхой зааж єгсєн байна. Тэр євчтєн
клиник vхлийн vед хvн єєрийгєє дээрээс нь харж байдаг болохыг батлаад,
эмч нарын vйл ажиллагааг нэгд нэгэнгvй харж, єєрийгєє амьд байгааг
тэдэнд мэдэгдах гэж хичээж байснаа ярьсан байна.
Эрдэмтэд vvнээс
vндэслэн хvний оюун санаа нь бие эрхтэн, тархинаас тусдаа оршин байдаг
гэсэн дvгнэлтэд хvрсэн байна. Сан-Диегогийн Их сургуулийн эрдэмтэд
ердийн vхлээр нас барсан 3 сая орчим хvнд сvнсний судалгаа явуулж,
тvvний зvй тогтлыг илрvvлжээ. Эмэгтэйчvvдийн ихэнх нь тєрсєн єдрийнхєє
дараагийн долоо хоногт нас бардаг бол эрэгтэйчvvд нь эсрэгээрээ тєрсєн
єдрийнхєє ємнєхєн нас бардаг байна.
Доктор Дэвид Филипсийн vзэж
байгаагаар vvний шалтгаан нь эрчvvд энэхvv тэмдэглэлт єдрийг єєр нэг
бvсгvйтэй нууцхан учрах боломж хайх тєдийгєєр єнгєрєєдєг бол эмэгтэйчvvд
энэхvv баярын дараа сэтгэл санааны дарамтуудаасаа салж, хєнгєрдєгтэй
холбоотой ажээ.
Петербургийн мэдээлэл технологийн их сургуулийн
эрдэмтэн профессор Константин Коротов мэдэгдэхдээ биологийн бvх биетvvд
єндєр хvчдэлтэй цахилгаан соронзон орон цацаргадаг vзэгдэл байдаг бєгєєд
vvнийг бvр 1930-аад оноос єєрийн гэр бvлийн хамт ажиллаж байхдаа олон
нийтэд нотлон харуулсан гэжээ. Харин 1996 оноос орчин vеийн багажаар
хvний биеэс цацарч байгаацахилгаан соронзон оронг хvний амьд байх vед нь
болон нас барсных нь дараа тасралтгvй ажиглалт хийсээр ирсэн байна.
Энэхvv
туршилт, ажиглалтын гол санаа нь энгийн байв. Амьд бие єєрєєсєє
тодорхой цацаргалт хийж байгаа бол vхсэнийх нь дараа амьтай матери нєгєє
тєлєвт шилжихэд энэ цацаргалт нь хэрхэн унтардаг болохыг олж тогтооход л
чиглэж байсан ажээ. Ингээд доорх дvгнэлтэд хvрсэн байна.
1.Насны
доройтлоор vхэх
Энэ vед амьдра.лын давтамжууд гvйцэж, ердийн журмаар
тєгсєнє. Сvнс тайвнаар биеийг орхино. Гэхдээ шууд биш, дахин нэг хоног
биендээ байсаар байна. Тэгээд 16 цагийн дараа тvvний биеэс цахилгаан
соронзон орон алгуур сvvмэлзэн дээш хєєрєх буюу шууд салж одох бєгєєд
биеэс цацрах цацаргалт унтарна.
2.3уурдын vхэл
Насны тоо
гvйцээгvй учраас сvнс биеийг орхиж явах хvсэлгvй байна. Тэрээр 48 цагийн
турш бие дотроо эргэлдсээр байна. Дараа нь гэрэлтэлт гэнэт зогсож аажим
бvдэг болсоор биендээ уусна.
З.Амиа хорлох vхэл
Хий бие бодит
биетэйгээ нягт холбоотой байна. Гэнэтийн золгvй явдал нєхцєл байдлаас
шалтгаалж тасарсан амьдралаас хийн гэрэлтэгч бие салах хvсэлгvй мэт
байна. Тэмцэлдэж, шаналгасан тэр орчноо шууд орхиж явалгvй гурав
хоногийн турш багаж дээр мэдэгдсээр байдаг байна.
4.Эгшин зуурын
золгvй vхэл
Vхлийн дараах эхний 4 цагийн турш багаж дээр нарийхан
зурвас гэрэл ажиглагдаж байснаа 3 цагийн дараа цасны ширхэг мэт бvдэг
одод хєврєн гарч эхлэх бєгєєд хоромхон зуур биенээсээ салж эхэлнэ. Энэ
vзэгдэл бvтән хоногийн турш ажиглагддаг байна.



Бид сэтгэл мэдрэлийн өвчтөнүүдийн хөтлөсөн тэмдэглэлүүдийг "Галзуу хүний өдрийн тэмдэглэл” гэж тохуурхан нэрлэдэг.
"Хуучин Хүүхэлдэй" бол залуу охин төрсөн өдрөөрөө нэгэн сонин бэлэг авсан тухай аймшгийн түүх юм.
Энэ нь Smith хэмээх эгч дүүсийн унтаж байхдаа алуулсан тухай аймшгийн түүх юм. 





