<

Энэ нь Smith хэмээх эгч дүүсийн унтаж байхдаа алуулсан тухай аймшгийн түүх юм.
John Smith гэдэг нэртэй нэгэн хүү байсaн бөгөөд аймшгийн зүйлд нугасгүй нэгэн байжээ. Өдөр бүр тэрээр аймшгийн шинэ зүйлс олж мэддэг хүн болгонлуугаа илгээдэг байжээ. Өөрөө ч бас бус зүйлийг сэтгэн хийж танихгүй нэгэнрүү хүртэл явуулдаг байжээ. Тэрээр хүмүүсийг Нет-р айлгах дуртай байж. John нь Wiscons-н мужийн plainfield -д амьдардаг байв. 2007 оны 11 сарын нэг өдөр тэрээр мэйл хаягныхаа inbox-г нээгээд танихгүй охидоос ирсэн захиа байхыг харжээ. Захиаг нээн харвал өөрсдийгөө Smith Sisters гэсэн байх бөгөөд өөрсдийгөө John-н эгч нар хэмээсэн нь түүнийг гайхшруулсан бөгөөд түүнд ямарч эгч дүүс байхгүй ба айлын цорын ганц хүүхэд байжээ. Захиандаа хэлэхдээ тэд нар энэ байшинд олон жилийн өмнө амьдарч байсан гэсэн байв. Тэр намайг тайван орхи надад ямар ч эгч нар байхгүй гэж хариу бичин явуулсан байна. Дараачийн өдөр нь жихүүцмээр зурагнуудтай захиа хүлээн авчээ. Тэр зурагнуудын эхнийх нь Smith гэгдсэн охидын зураг байв.
Зурагны тайлбар нь Smith -н эгч дүүс учир битүүлгээр алуулжээ гэсэн байв. Захиандаа тэд өөрсдийгөө бүр John-н том эгч нар гэсэн байв. Уг захиан дээр бас эгч нар нь 1993 онд энэ байшинд амьдарч байсан гэсэн байсан аж. Түүний унтлагны өрөө нь тухайн Smith-н эгч дүүсийн өрөө байж. Тэд John -д тэд алагдсан өдөр хүртэлээ ямар их аз жаргалтай амьдарч байснаа бичсэн байв. Тэр нөгөө зургийг нээн харвал хуучин сонингын гарчиг гаргасан зураг байв. Уг гарчигт:
1993 онд эгч дүүс аймшигтайгаар жижиг хот болох Plgayfield Wisconsin-д алуулсан байна. Lisa Smith 19тэй түүний дүү Sarah Smith 15 настай бөгөөд 11 сарын 17нд шөнийн 1:30 орчимд гэртээ байхдаа алагдсан байна. Галзуурсан алуурчин гэрт нь орж ирэхэд 2 охин орондоо байсан байна. Хэн ч тэдний орилохыг сонсоогүй байна. Өглөө нь тэдний биеийг хувцасных нь шүүгээнээс эцэг эх нь олсон байна. Тэд амьдаараа өвчилүүлсэн байж. Алуурчин аль хэдий нь оргон зайлсан байсан бөгөөд ямар ч шинж тэмдэг олдоогүй байна. Тэд учир битүүлгээр алуулжээ. Цагдаа нар хэргийн тайлбарыг олохоор уйгагүй ажилсан боловч юу ч олж чадаагүй байна. Тэд харин Lisa-н компьютернээс учир битүүлэг e-mail-үүд олсон боловч 2007 оны 10 сард хэрэг хаагджээ. Захиандаа охид хэлэхдээ энэ хэрэг хаагдсанд ууртай байгаа бөгөөд хүмүүс тэднийг мартсан гэж бичсэн байв. Тэд эцэг эх нь тэдний тухай мартахыг хичээж байгаад бас шинээр амьдралаа эхлэн John гэдэг хүүхэдтэй болсонд ууртай байна гэсэн байжээ. Охид бас John-д охидын талаар юу ч яриагүйд ууртай байгаагаа бас л бичсэн байж. John Smith хариуг нь тэдний юу хэлээд байгааг ойлгохгүй бас итгэхгүй байна хэмээн ууртайгаар бичижээ. John тэднийг түүний эгч нарт бас сонингын мэдээний тухайд итгэхгүй байгаа бас хэлж тэднийг тамруу тонил гэж бичижээ. Хариуд нь 5 минутын дараа John хариу авсан байна. Итгэхгүй байвал унтлагны өрөөний хувцасны шүүгээрүү очоод хар гэсэн байв. Хамгийн сүүлд энэ захиа John-н компьютер дээрээс олсон бөгөөд хэн хаанаас илгээснийг олох боломжгүй байв. Уг давхарын шалан дээрээс модонд сийлэгдсэн нэг үг байхыг олов. Уг бичиг нь Lisa ба Sarah - 1993 гэсэн бичиг байв. Тэр бичигны доорох нь бас нэг бичиг байсан нь John-2007 гэсэн бичиг байв.
Хэн ч John-ы дараа нь яасаныг мэдэхгүй байв. Дараачийн өглөө нь эцэг эх нь хүүгээ алга болсон байхыг мэдэв. Хайсаар байгаад унтлаганы өрөөний шүүгээнээс юу харсанаасаа бол гүн шоконд орцгоов. Шүүгээнээс хүүгийнхээ цогцосыг олсон бөгөөд бас л арислуулсан байж. Тэр шөнө яг юу болсоныг хэн ч мэдэхгүй байв. John-н компьютернээс олсон хэдэн захиануудаас л юу болсон байж болохыг л мэдэж авсан нь тэднийг уншихаас өөр цааш нь юунд ч хүргэж чадсангүй.
Эцэг эх нь уй гашууд автав. Гэр бүлд нь яагаад ийм зүйл тохиолдох болов. Эхлээд охидууд алагдсан. Олон жилийн дараа дахиад хүүх нь алагдлаа. Тохиолдлоор ийм юм болно гэхэд хэтэрхий сонин байв. Эгч нар нь алагдсан яг адилхан газарт яг адилханаар хүү нь бас алагдсан байв. Энэ хэргийн ард зөвхөн аймшгийн Email-үүд л үлдсэн байв. Чамайг гайхшруулж байна уу ????

Орчуулагч Админ Tiffany



Бид сэтгэл мэдрэлийн өвчтөнүүдийн хөтлөсөн тэмдэглэлүүдийг "Галзуу хүний өдрийн тэмдэглэл” гэж тохуурхан нэрлэдэг.
"Хуучин Хүүхэлдэй" бол залуу охин төрсөн өдрөөрөө нэгэн сонин бэлэг авсан тухай аймшгийн түүх юм.
Энэ нь Smith хэмээх эгч дүүсийн унтаж байхдаа алуулсан тухай аймшгийн түүх юм. 





