ЗҮҮДНИЙ ЗӨНЧ ЭДГАР КЕЙСИЙН ТААМАГЛАЛУУД - 14 May 2010 - Айдас ба Аймшиг - Хориотой


"Хуучин Хүүхэлдэй" бол залуу охин төрсөн өдрөөрөө нэгэн сонин бэлэг авсан тухай аймшгийн түүх юм.
Цааш унших...
Энэ нь Smith хэмээх эгч дүүсийн унтаж байхдаа алуулсан тухай аймшгийн түүх юм.
Цааш унших...


ЗҮҮДНИЙ ЗӨНЧ ЭДГАР КЕЙСИЙН ТААМАГЛАЛУУД - 14 May 2010 - Айдас ба Аймшиг - Хориотой
Нийт : 8
Зочид: 6
Гишүүд: 2
Хориотой Блогтоо тавтай морилно уу. Та үзсэн мэдээндээ сэтгэгдэл үлдээгээрэй...
нҮҮР хУУДАС» 2010 » 5 сарын » 14

 ] »

Үнэлгээ



<

Эдгар Кейс /1877-1945/ өнгөрсөн жил 130 нас хүрэх байсан. Тэрбээр хүн төрелхтний түүхэнд менхөрсөн ер бусын зөнч бөгөөд Вангагаас дутуугүй алдартай байсан. Кейс өдөрт хэдэн зуун хүн, түүний дотор ерөнхийлөгч, ерөнхий сайдуудыг хүлээж авдаг байв. Сонирхолтой нь тэр яг л Ванга шиг үйлчлүүлэгчдээ хэзээ ч харж байгаагүй. Ванга юм хардаггүй байсан. Харин Кейс унтаж байхдаа зөгнөлөө хэлж бичүүлдэг бөгеөд сэрсэн хойноо юу ч санадаггүй байв. Иймээс "зүүдний зөнч" гэж алдаршжээ. Кейс анагаахын боловсролгүй ч зөв онош тавьж, нарийн мэргэжилтнүүдийн хэрэглэдэг нэр томъёог мэддэг байсан. Тэр хүүхэд байхдаа хоолойны үрэвсэл тусч дуу нь гарахаа байжээ. Кентукки мужийн Холкинсвилль хотод "Инээдэг хүн" хочит Харт хэмээх ховсчин иржээ. Эдгарыг дуудан тайзан дээр гарган ховсдоход тэр ярьж эхлэв. Гэвч сэрсний дараа дахиад юм ярьж чадахгүй байлаа. Дараа нь нутгийн ховсчин Эл Лейн туршилтыгдавтав. Лейн "Таны далд ухамсар хоолойг чинь харж байна. Одоо тэр юу хийх хэрэгтэйг ярьж өгнө" гэжээ. Унтаж буй Кейс "Гэмтлийн шалтгаан нь мэдрэлийн төгсгөл сунаснаас болоод дууны хөвч хэсэгчлэн мэдээ алджээ. Гэмтсэн хэсгийн цусны эргэлтийг түр зуур хүчтэй болгоход эдгэрнэ" гэж ярив. Лейн "Биедээ үүнийг хий гэж тушаа" гэмэгц Кейсийн эцэг эхийн нүдэн дээр хүүгийн хүзүү хөөж томрон, улаан болсноо буцаад хэвийн байдалд орлоо. Ингээд Кейс өөрийгеө эмчилсний дүнд ярьдаг болжээ. Дараа нь тэр хүүгээ сохрохоос сэргийлж, эхнэрийнхээ сүрьеэг эмчилсэн юм. Кейс дэлхийн хоёр дайны эхлэл төгсгөл, 1929 оны Америкийн эдийн засгийн хямрал, хөрөнплйн биржийн сүйрлийг зөгнөжээ. Мен фашизмын төгсгел, ЗХУ-ын ялалтыг ч тэр хэлсэн. Улаан арми Европ даяар ялалтын тугаа мандуулж байхад тэр "ЗХУ сөнөнө. XX зуун дуусаагүй байхад коммунизмын мөхөл ирнэ" гэжээ. Түүнээс хэдэн сарын дараа Кейс хорвоогийн менх бусыг үзүүлсэн юм. Цааш нь тэрээр Орос хямралд орох боловч "Бид Бурханд итгэдэг" гэж мөнгөн дэвсгэртзн дээр бичсэн улстай /Америк/ найрамдаж, хямралаас гарна. Хүрэн баавгайн эх орноос /Орос/ даян дэлхийд итгэл найдвар ирнэ. Гэхдээ коммунистуудын бус эрх чөлөет Орос. I нщ шашин сэргэн мандана. Оростой нягт холбоотой улсууд илүү сийн сайхан амьдарч, эцсийн бүлэгт дэлхий даяар амьдралын нөхцөл сиижирна" гэж зегнөжээ. Оростой хамтран ажиллаж байгаа улсууд түүнээс нефть, хий, бензин аваад ямар ч гэсэн ядуураагүй. Хамгийн гайхалтай нь Кейс "2030 оны дараа Зөвлөлт холбоот улс дахин сэргэн мандана" гэж .югнөжзэ. Түүнийхээр бол Белорусс, Киргиз, Дорнод Украин, Армен, Казахстан зэрэгорнууд Оростой нэгдэх гэнэ. Гүржч магадгүй, учир нь ()ие даах гээд нэг л болохгүй байгаа. Ямар ч гэсэн одоогоор Белорусс холбооны улс байгуулахаар Оростой хэлэлцээр хийж байгаа нь гарцаагүй үнэн. "Хятад танигдахын аргагүй еөрчлөгдөнө. Христийн шашинтай хятадууд улс төрд орж ирсээр Хятад нэг л өдөр Христийн шашны олгий болно... Маргааш Хятад сэрнэ. Хүний хэмжээсээр багагүй хугацаа өнгерөх авч Бурхны хувьд нэг л өдөр билээ" гэж Кейс хэлсэн байна. Тэрээр дэлхийн III дайны талаар юу ч хэлээгүй боловч байгалийн гамшиг тохиолдох нь эрс ихсэж, дэлхий дулаарч, сэрүүн дулаан орнууд хүртэл халуун орных шиг уур амьсгалтай болж ойм, дал моднууд ургана гэж бүр 1930-аад онд зөгнөсөн. Мен "Америкийн тал нь усанд автажживнэ. Нью-Йорк, Коннектикут ба дорнод эргийн нутгуудад газар хөдөлж, газрын хөрснөөс арчигдана. Агуу нууруудын ус Мексикийн буланд цутгана. Гавайн галт уулс сэрж, асар хүчтэй давалгаанууд Калифорнийн өмнөд эргийг гурван сарын дотор живүүлнэ. Гренландын хойт нутгуудад ус татарч, Карибын тэнгист шинэ газрууд цухуйна. Өмнед Америк даяар дээрээс доош газар хөдөлж, Антарктидад Галт газраас холгүйхэн хуурай газар уснаас өргөгдеж, оргилсон устай хоолой үүснэ" гэж тэр хэлжээ. Эдгар Кейсийн зегнөснөөр бол цаг уур, газар хөдлөлтийн улмаас манай гариг бүхэлдээ өөрчлөгдөх аж. Харин Орос, Төв Ази үүнд бага ертеж, улмаар Баруун Сибирь соёл иргэншлмйн төв болох гэнэ. Түүний зөгнөлийг дэлхийн зрдэмтдийнтаамаглал баталдаг. Эрдэмтэд "Антарктид ба Гренландын мөс хайлвал дэлхийн газрын царцсын идэвхжил өдөөгдеж, улмаар галт уулс сэрж, газар хөдлөлт ихсэж, цунами, үер болох нь олил/рно" гэдэг. Кейсийн ач хүү "Өвеөгийн 14000 стенограммаас ихэнх нь тайлагдаагүй. 2000 онд түүнийг шарилыг хөндөхөд дотроос нь олон шинэ зөгнел гарч ирсэн" гэж мэдэгдсэн байна. Дашрамд өгүүлэхэд Кейс "Би Небраскад 2100 онд дахмн төрнө" гэж амьддаа нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Кейс алга болсон домогт Атлантид тивийн талаар "Египетийн пирамидуудын дунд Сфинксийн яг доор хонгил бий. Тэнд атлантидчуудын хүчирхэг соёл иргэншлээс үлдсэн ном, техник, атлантидчуудын шарил бий" гэж хэлсэн байна. Тэр ч бүү хэл хаа ухах ёстойг заасан ч Египет улс зөвшөөрөегүй. Үнэхээр сейсмо багажуудаар шалгаж үзэхэд Сфинксийн доор хендий байдаг аж. Кейс "Домогт Атлантид тив нь Мексикийн булан ба Газрын дундад тэнгисийн хооронд оршдог, тодруулбал Багамын арлуудын хавьд. Эндхийн Бимини арал бол 1 5000 жилийн өмне усанд живсэн агуу Атлантид тивийн нэг хэсэг. Атлантидчуудын зарим нь агаарын хөлгеөр Египетэд очиж эдгээр пирамидыг барьсан. Пирамидууд бидний бодож буйгаас хоёр дахин өндөр настай. Атлантидчуудад асар том талст байсан, туүнийг энергийн эх үүсвэр болгон ашигладаг байв. Тэр одоо Атлантын далайн ёроолд Бермудын гурвалжинд байгаа. Иймээс тэнд янз бүрийн нууцлаг үзэгдэл болдог" гэжээ. Эрдэмтэн Верлаг Мейер 1991 онд Бермудын гурвалжингийн орчимд нэг километрийн гүнээс пирамид шиг хэлбэртэй, гэхдээ Египетийнхээс хавьгүй том, тув тунгалаг хоёр объект олжээ. Тэдгээр нь нөгөөх талст байх магадлалтай юм. Кейс "Нэг л едөр атлантидчууд эргэж ирнэ, генийн хувьд. Дэлхий дээр цоо шинэ үндэстэн бий болно. Тэд ер бусын увидастай, гоц авъяастай, зөнч хүмүүс байх болно" гэж зөгнөжээ. Тэр өөрийгөө атлантидчуудын удам гэдэг бөгөөд нойрондоо "Бид" гэж тэдний нэрийн өмнөөс ярьдаг байсан гэдэг.


Үзсэн: [ 1220 ] Оруулсан: Casper Огноо: 2010-09-09








Нийт Сэтгэгдэл: 19
Бичсэн: Blade

Лхагва, 2010-09-01, 3:46 PM | Сэтгэгдэл #19

eimer eimer zunch bna daa ene harin ain tiimee guys

Бичсэн: arctic

Лхагва, 2010-07-21, 9:20 Am | Сэтгэгдэл #18

unen baihooo

Бичсэн: MUNHBOLD

Бямба, 2010-06-26, 9:07 Am | Сэтгэгдэл #17

unen unen mongol zugeer goy

Бичсэн: ulziibn

Ням, 2010-06-20, 5:02 PM | Сэтгэгдэл #16

goy yumaa ymarch baisan mongol dursagdsanqe fear hands

Бичсэн: pekh

Ням, 2010-06-20, 10:36 Am | Сэтгэгдэл #15

Гои ийн ^___^ МонГол яахдачГү бэлГү дэхдэ бүр аймар халдаГ бүр аймар хүйтэрдэГ болн Гсн таамаГ бэГа Гэсн =P

Бичсэн: lightning_bolt

Пүрэв, 2010-06-17, 4:34 PM | Сэтгэгдэл #14

ovool yum

Бичсэн: Tsepu

Ням, 2010-06-06, 6:17 Am | Сэтгэгдэл #13

mmmmm [u]

Лхагва, 2010-05-19, 4:54 PM | Сэтгэгдэл #12

unen bha

Лхагва, 2010-05-19, 4:41 PM | Сэтгэгдэл #11

xexe dajguimaa

Бичсэн: michiyo_endlife

Даваа, 2010-05-17, 1:33 PM | Сэтгэгдэл #10

daj daj gej kkkk thumb thumb tongue

Даваа, 2010-05-17, 11:37 Am | Сэтгэгдэл #9

gaihaltai mash sain medee bn TV-iin suvguudaar iim nevtruuleg gardag boloosoi

Бичсэн: ijilee

Ням, 2010-05-16, 7:12 Am | Сэтгэгдэл #8

dajgui yum

Бичсэн: diabel666

Бямба, 2010-05-15, 7:04 PM | Сэтгэгдэл #7

ok ok

Бичсэн: Pointless

Бямба, 2010-05-15, 6:40 PM | Сэтгэгдэл #6

Итгэчлээ.

Бичсэн: died

Бямба, 2010-05-15, 10:33 Am | Сэтгэгдэл #5

goyiin kk...ingeel um hyum air meddg boljuul seehen beekui yo hihihi.....

Бичсэн: anduud

Бямба, 2010-05-15, 8:32 Am | Сэтгэгдэл #4

gogo ymoo ..............................

Бичсэн: Jerry

Баасан, 2010-05-14, 8:50 PM | Сэтгэгдэл #3

Хөөөх гоёын

Бичсэн: gaitai

Баасан, 2010-05-14, 12:48 PM | Сэтгэгдэл #2

laitai aaaiiiiiiiiiiiiiiinnnnnnnn

Бичсэн: arctic

Баасан, 2010-05-14, 12:32 PM | Сэтгэгдэл #1

pohhh hachirhaltai l yum

Нэр *:
Email:
Код *:



www.twitter.com/horiotoimusic



Tag




Free site builder - uCoz --> Монголын Анхны Аймшгийн Сайт Хориотой by Каспер